10 настай монгол охин Зүүн Азийн шатрын аварга боллоо

2021-09-28 1115 0

Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагджээ. 

Тэмцээнийг Тайландын Вант Улсын шатрын холбоо болон Азийн Шатрын Холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд манай улсаас нийт 76 өсвөрийн шатарчин оролцсон байна.

Рапид төрлөөр гурван өдрийн турш нийт есөн өрөг тоглосон тус тэмцээнд Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулснаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг есөн өргөөс найман оноотой тэргүүн байр эзэлж, Зүүн Азийн Аварга боллоо. 

Мөн тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ.

Харин 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн Урангоо гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээн нийт зургаан насны ангиллаар явагдсан бөгөөд

  • Найм хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн Амармэндийн Энэрлэн 6 оноогоор 9-р байр,
  • 10 насны охидын ангилалд “Говьсүмбэр” аймгийн Мөнхпүрэвийн Маргад 6 оноогоор 9-р байр,
  • 14 насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубын Батсайханы Энхсаран 6 оноогоор 7-р байр,
  • 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубын Энхсайханы Удвал 5 оноогоор 6-р байр тус тус эзэлж эхний 10 байрт шалгарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22