ЭХЭМҮТ: 4 кг жинтэй нярайгаас 1064 грамм хавдрыг амжилттай авлаа

2021-09-28 894 0

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан хоёр сартай хүүхдэд үр хөврөлийн гаралтай хэвлийн хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.

Тухайн хүүхэд Хэнтий аймгаас ирсэн ба биеийн жин нь 4 кг, харин хавдар 1064 гр байсан байна.

Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр хүүхдийн биеийн байдлын талаар “Хүүхдийн бие тогтвортой, одоогоор Сэхээний тасагт байгаа. Авсан хавдрыг шинжилгээнд өгөхөд хоргүй хавдар гэсэн хариу гарсан.

Ураг байхад нь оношлоод, төрөнгүүт нь мэс засал хийх ёстой юм. ЭХЭМҮТ-д жилд 2-3 ийм оноштой хүүхэд мэс засалд ордог. Яаралтай мэс засал хийсэн бол хавдар ингэж томрохгүй, хүүхдэд хүндрэл өгөхгүй байсан.

Хүүхдийн хэвлий нь томорч, судас өргөссөн. Шээж, бааж чадахгүй байсан. Том хавдар авсан учир биеийнх нь тэр хэсэгт онгорхой зай үүссэн, цус багадалт үүсэх зэрэг хагалгааны дараах эрсдэл бий. Тиймээс Сэхээний тасагт нэг хэсэг эмчилнэ. Одоогоор хүндрэл гараагүй байна. Эхний шинжилгээгээр хавдар нь хоргүй гэж гарсан. Баталгаажуулахын тулд дахин эдийн шинжилгээнд өгөөд байна. Хэрэв хоргүй бол эрсдэл багатай” хэмээн ярьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10