Саиед Моллай: Би Монголын иргэн, би эндээс явахгүй

2021-09-27 904 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж, Засгийн газрын тогтоолоор баталсан шагналыг гардууллаа. Шагнал гаруулах ёслолын үеэр Олимпын мөнгөн медальт Саиед Моллай “Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдөр олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхий сайд болон Монголын ард түмэнд баярлалаа. Мөн Ерөнхийлөгчид баярлалаа. 

Олон хоногийн өмнө “Саид Моллай Герман улсын иргэншил авах гэж байна” гэсэн хуудал мэдээлэл тархсан тухай би сонссон. Үүнийг үгүйсгэж байна. Би Монгол Улсын паспорттай. Би бол Саиед Моллай. Би Монголын иргэн.

Энэ медаль бол Монголын ард түмнийх. Тийм учраас Монголын ард түмэн худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хэлье. Би Монголын ард түмэнд хайртай. Би Герман улс руу үе үе явж, бэлтгэл хийж, ажилладаг. Худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хүсэж байна.

Намайг байнга дэмжиж, эрч хүч хайрладаг Монголын ард түмэнд баярлалаа. Би удахгүй бэлтгэлдээ орж, “Парис-2024” олимпод оролцон, монголчуудддаа илүү их амжилтаар бэлэг барихыг хүсэж байна.

Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоо, ноён Х.Баттулга болон Монголын үндэсний олимпын хороонд дахин талархал илэрхийлж байна. Олимпод амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад байр олгосонд баяртай байна. Одоогоор би зочид буудалд байрлаж байгаа. Цаашид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна.

Ойрын зорилго гэвэл “Гранд слам”-д оролцож магадгүй. Одоогоор би Бундеслигт барилдаж байгаа. Хуруундаа бага зэргийн бэртэл авсан. Бэлтгэлээ дахин эхлүүлж, ирэх жил Азийн наадам, ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жилүүдэд болох тэмцээн Монголын спортод маш чухал тул би сайн бэлтгэх ёстой. Хичээнэ ээ” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Улсын арслан Р.Пүрэ

2026-07-08