Долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн халдвартын тасагт тусгаарлажээ

2020-03-01 896 0

Өчигдөр буюу 02-р сарын 29-ний өдрийн 13:40 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг Эрхүү хотоос татан авчээ. Эдгээр 38 иргэнийг Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх өгүүлэмжтэй долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны 2 жолооч, нийт 33 иргэнийг  Алтанбулаг сум дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад авав. Одоогоор халуурсан, ханиалгасан иргэн байхгүй байна.

Мөн өнгөрсөн сарын 28-ны шөнө 22:20 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр орж ирсэн зорчигчдод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийж, Монгол Улсын дөрвөн иргэн БНСУ-ын Инчеон боомтоор дамжин Тайланд улсад 10 хоног аялаад ОХУ-аар дамжин орж ирснийг ажиглалтад авч Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10