Их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар шийджээ

2021-09-27 1322 0

Мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон рекордыг тогтоож, эзэмшсэн Их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал өвдөгний бэртлийн улмаас зодог тайлахаар шийдвэрлэсэн байна. 

Энэ талаар Японы сонин, хэвлэлүүд нийтэлж эхэлжээ. Никкан спорт зэрэг спортын сонин болон телевизийн сувгуудаар баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэл хэмээн нийтлэлийг цацаж байгаа аж.

Их аваргын хувьд энэ жилийн таван башёгоос Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн. Дэвжээ эзэмших хүсэлтэй Хакүхо 2019 онд Японы иргэн болж байлаа. 

Хакүхо М.Даваажаргал Долдугаар сарын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн ч өвдөгний гэмтэл бүрэн эдгээгүй байсан юм. Мөн намрын тэмцээнд зодоглоно гэж байсан ч дэвжээнд нь коронавирусийн халдвар гарсан тул барилдаагүй байна. 

Хакүхо М.Даваажаргал нь нийт 45 түрүү, 1187 даваа, дээд зиндаанд 1093 ялалт, Ёкозүна цолтой 84 башё зэрэг мэргэжлийн сүмо бөхийн маш олон рекордыг шинэчлэн тогтоосон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10