Хятадын ШУА-ийн судлаачид “2019 оны 9-р сараас эхлэн АНУ-д коронавирусын халдвар тархсан байх магадлал өндөр” гэв

2021-09-24 867 0

Өчигдөр Хятадын Шинжлэх Ухааны Академийн ChinaXiv буюу урьдчилсан хэвлэлийн платформ коронавирусын үүсэл гарлын цагийн хуваарийн талаарх судалгааны үр дүнг нийтэлжээ.

Тус судалгаанаас үзэхэд, 2019 оны 9-р сараас эхлэн АНУ-д коронавирусын халдвар тархаж байсан болох магадлал өндөр байна гэжээ.

Вирусын үүсэл гарлыг илрүүлэх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэхэд чухал ач холбогдолтой. Өмнөх цуврал судалгаанаас үзэхэд, Хятад улсад коронавирусын халдвар дэгдэхээс өмнө АНУ, Испани, Франц, Итали, Бразил зэрэг орнуудад аль эрт коронавирусын халдвар дэгдсэн ул мөр харагдаж байна гэв.

Судлаачид халдварт өвчний түгэн тарсан загвар, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх арга барилд үндэслэн АНУ-ын зүүн хойд нутгийн 12 муж улс, Хятадын Үхань хот, Жэжянь муж зэрэг газар нутагт халдвар тархаж эхэлсэн цагийн хуваарийг магадалсан байна.

Судалгааны үр дүнгээс харахад, АНУ-ын зүүн хойд нутгийн 12 муж улсад коронавирусын халдварын анхны халдварлалт үүссэн магадлал 50% -д хүрсний цагийн хуваарь нь ихэвчлэн 2019 оны 8-р сараас 10-р сарын хооронд байгаа бөгөөд бүр эрт нь 2019 оны 4-р сарын 26-нд Род -Айленд муж улсад дэгдэж байсан бол хамгийн орой нь 2019 оны 11-р сарын 30-ны өдөр Делавэр муж улсад дэгдэж байжээ.

Энэ нь АНУ-д анхны тохиолдол гарсан 2020 оны 1-р сарын 20-ны өдрөөс эрт байна. Тооцоолсон үр дүнгээс харахад, 2019 оны 9-р сараас эхлэн АНУ-д коронавирусын халдвар тархаж байсан магадлал өндөр байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29