Лам гөрөөснөөс гаргаж авсан эсрэг биетээр Covid-19 өвчнийг эмчлэх аргыг нээжээ

2021-09-23 1075 0

Халдварт өвчнөөс хамгаалахын тулд лам гөрөөс, тэмээ зэрэг амьтдын биед хүчтэй эсрэг биетүүд үүсдэг байгалийн зохилдолгоо байдаг.

Уг эсрэг биетийг эрдэмтэд лабораторид сайжруулан өөрчилснөө “нано биетүүд” (nano bodies) хэмээн нэрлэсэн бөгөөд эхний туршилтаар Covid-19 өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Хэрвээ хүн дээр хийх туршилт амжилттай болбол коронавирусийн халдвараас хамгаалах, нэгэнт халдвар авсан бол эмчлэх зорилгоор хамрын цацлага хэлбэртэй ашиглаж болохыг эрдэмтэд мэдээлжээ.

Уг төслийг ахалж ажилласан Их Британийн Оксфордшир дахь Розалинд Фрэнклиний Хүрээлэнгийн профессор Жэймс Нэйсмит нано биетүүдийг “гайхамшигтай зүйл” гэж магтсан байна.

Түүний ахалсан багийн судлаачид коронавирусийн халдвар авсан мэрэгч амьтдын хамарт уг цацлагыг ашиглахад зургаан өдрийн дотор бүрэн эдгэрсэн гэнэ.

Английн Нийтийн Эрүүл Мэндийн газар тэдний гаргаж авсан нано биетүүдийг одоогоор Covid-19 өвчний эсрэг хамгийн өндөр үр дүнтэй туршигдсан эмчилгээний арга гэж дүгнэжээ.

Хүний биед үүсдэг эсрэг биетүүд мөн адил гадны вирусийн халдвараас хамгаалдаг ч лам гөрөөснийх онцгой хүчтэй байдаг гэнэ.

Манчестерийн Их сургуулийн дархлаа судлаач, профессор Шена Круйкшанк эмчилгээний шинэ арга найдвар төрүүлж байгаа ч хүн дээр туршихаасаа өмнө аюулгүй байдлыг нь илүү өргөн хүрээнд шалгаж нягтлах шаардлагатайг онцолжээ.

Шинэ эмчилгээний аргын талаар дэлгэрэнгүй тайлан Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн юм. “Дэлхий нийтээрээ ижил хурдаар вакцинжуулалтад хамрагдах боломжгүй. Вирус мутацлагдаж, вакцинаар үүсэх дархлааг нэвтлэх эрсдэл байнга байх болно. Энэ тохиолдолд вакцинаас өөр эмчлэх арга нээх нь маш чухал юм” гэж профессор Нэйсмит ярьжээ.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Даваанасан тивийн аварга боллоо

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварг

2026-04-10

Могойг яагаад анагаах ухааны бэлгэдэл болгодог вэ?

Могойг анагаах ухааны бэлгэдэл болгодгийг бид мэднэ. Эмнэлэг, эмийн сан, эмчийн цагаан халат, анагаа

2026-04-09

Харханд зориулсан хамгийн анхны хөшөө сүндэрлэлээ

Харханд зориулсан хамгийн анхны хөшөө сүндэрлэлээ. Магава нэртэй мина илрүүлэгч харх 2016 оноос хойш

2026-04-06