Мансууруулах бодис хэрэглэсэн цагдаагийн алба хаагчийг албанаас нь чөлөөлжээ

2021-09-22 816 0

Хэд хоногийн өмнөөс цагдаагийн алба хаагч мансуурах төрлийн зүйл хэрэглэж байж болзошгүй зураг олон нийтийн сүлжээнд тараад байгаа.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр “Цахим орчин цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг нийтлэгдсэн. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Тус шалгалтаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М нь 2021 оны Есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлж, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Уг асуудалд холбогдсон алба хаагчийг албанаас халах шийдвэрийг гаргасан. Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цаашид мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн явуулна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16