АН-аас ковидын үеийн хуулийг цуцлахыг шаардлаа

2021-09-22 533 0

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд шатахууны хомсдол бол хямралын эхлэл хэмээн тодотгон хэллээ.

АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр “Өнөөдрийн хэвлэлийн хурлаар хоёр асуудлыг онцлон яримаар байна. Нэгдүгээрт, хэдхэн хоногийн өмнө Цахим үндэстэн гэх арга хэмжээ боллоо. Цар тахлын хүнд нөхцөлд байгаа үед олон хүнийг цуглуулж ийм арга хэмжээ зохион байгуулж байна. Үнэхээр коронавирусийг тоохгүй байгаа бол аж ахуйн нэгжүүдийг хааж боохоо боль.

Мөн ковидын үеийн хуулийг цуцлахыг шаардаж байна. Хоёрхон тойргийн нөхөн сонгуульд ийм өндөр ач холбогдол өгч олон нийтийн амь амьдралаар түрий барьж байна. Иймээс ковидын хуулийг цуцлахыг шаардаж байна.

МАН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохын тулд ковидын хуулийг санаачилсан. Гамшгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөөд явж болох байсан. Гэтэл ковидын хуулийг яаран баталж, Засгийн газарт давуу эрх олгосон.

Шатахуунаа нөөцөлдөггүй, ажлаа хийж чаддаггүй Засгийн газар хэрэгтэй юу. Засгийн газар ажлаа зохион байгуулалттай хийж чадахгүй байгаагийн улмаас өнөөдөр шатахууны хомсдол үүслээ. 

Иймээс АН-ын зүгээс дараах гурван шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, Засгийн газрын ковидын хуулиа цуцлахыг, 

Хоёрдугаарт, ажлын зохион байгуулалтдаа шинэчлэл хийхийг, 

Гуравдугаарт, хүндрээд буй гадаад бодлогын асуудал дээр онцгой анхаарч шинэ бодлого баримтлахыг сөрөг хүчин, хэвлэл мэдээлэл, иргэдийн зүгээс шаардаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17