Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй…

2020-02-28 1024 0

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг л МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд тохиов. Тэрээр коронавирүсийн халдвар тархсан газраас буюу БНСУ-аас Японоор дамжин эх орондоо ирсэн юм. Халдвар тархсан газраас ирж байгаа иргэдийг тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоож байгаа. Гэтэл Ц.Бат-Энх УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзаж, улмаар түүнийг албадан тусгаарлажээ.

Түүнийг ОБЕГ-ын Дэд дарга, Г.Ариунбуянгийн шийдвэрээр Жаргалантын сувилалд тусгай өрөө гарган байрлуулсан нь УОК-ын шийдвэрийг зөрчсөн, нэг хүнд давуу эрх олгосон үйлдэл болсон гэж үзэх ч хүмүүс байв.  

Харин энэ асуудал МАН-ын дарга У.Хүрэлсүхийн чихэнд хүрч, Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгаснаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

Ц.Бат-Энх нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 онд МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон ажиллаж байсан юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23