Г.Ёндон: 5-7 хоногийн хугацаанд шатахууны хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй

2021-09-21 888 0

АИ-92 авто бензиний хомстол үүссэн асуудлаар УУХҮЯ-наас мэдээлэл өгч байна.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Манай улс сард 38-40 мянган тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг. ОХУ-аас сар бүхэн манай улсад хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 шатахуун өгөх ёстой. ОХУ-аас наймдугаар сарын сүүлээр “Бид 28 мянган тонныг нийлүүлж чадахгүй. Есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлнэ” гэсэн мэдэгдэл өгсөн. Тиймээс манай таван аж ахуйн нэгж БНХАУ-тай гэрээ хийсэн. Сар гаруйн нөөцөө татан авахаар мөнгийг нь төлчихсөн. Наашаа явах галт тэрэгнийхээ кодыг авсан.

Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас “аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлж чадахгүй” гэсэн.

Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэрээс “Гэтэл төмөр зам дээр вагон тавих боломжгүй байдал үүслээ. Аравдугаар сараас нийлүүлнэ” гэсэн. Өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, гэрээ хийгээд, мөнгө төлчихсөн учраас вагон тавих асуудал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн байдалтай байна.

Хомсдол үүснэ гэх сургаар иргэд ихээр авч эхлэх учир Хятадаас эхний вагон орж иртэл буюу 5-7 хоногийн хугацаанд хязгаарлалт хийхийг ААН-үүддээ чиглэл болгосон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10