Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцоно

2021-09-20 2301 0

Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж буй. Улмаар тэрээр 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болох “Miss Asia in the USA“ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон гэнэ.

АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах уг тэмцээнд өмнө нь найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмаа оролцож, “First Runner” шагналын эзэн болж байсан билээ.

Америк дахь азиудын дунд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд энэ удаа П.Шүүдэрцэцэг оролцох нь.

2015 онд СУИС-ийн Театр урлагийн сургуулийг “Урлаг судлаач” мэргэжлээр суралцаж төгссөн тэрээр 2008 онд “MissTourism” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарч байсан билээ.

Мөрөөдөл том байх тусам очих цэг нь өндөрт байдаг хэмээн ярих дуртай жүжигчин бүсгүйдээ амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10