А.Отгонбаатар: Би өөрийн хөдөлмөрөөр баяжсан учир намайг бүү ялла

2021-09-20 1022 0

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил боллоо. Тухайлбал, “Үнэн ба зөв” намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй А.Отгонбаатар ХОМ-ээ “Өөрийн жилийн орлого 115 сая, гэр бүлийн жилийн орлого 114 сая” хэмээн мэдүүлжээ.

Тодруулбал, жилийн орлого нь 229 сая төгрөг юм байна. Мөн 250 саяар үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 147 саяар үнэлэгдэх LEXUS 570 болон crown машин тус бүр нэг ширхэг, 48 саяар үнэлэгдэх 500 хонь, 122 сая төгрөгийн үнэт эдлэл, 10 сая төгрөгийн 1000м2 газар, 45 сая төгрөгийн хадгаламж, 51 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

Чамгүй хөрөнгөлөг харагдах түүний ХОМ олны анхаарлыг ихэд татав. Харин тэрээр өөрийн ХОМ-ийн талаар “Би Монголын улс төрд ажиллаж байгаагүй. Би өөрийн хөдөлмөрөөр баяжсан учир намайг бүү ялла.

Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. 2020 онд хашаа, байшингаа 45 сая төгрөгөөр зарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 250 сая төгрөг болж байна. Машинаа зарахад мөн л миний орлого болж байгаа юм. Би өдийг хүртэл Нарантуул захад 10 лангуу ажиллуулсаар ирсэн. Ш.Сайхансамбуу гэдэг эрхэм жилийн гаруйн өмнө манай намаас гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долдугаар сард миний 10 лангууг хуулж авсан. Одоо надад 10 лангууны бизнес байхгүй.

Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад түүнийгээ зах дээр болон онлайн худалдаагаар борлуулдаг байсан. Миний эгч нар тэдгээр лангууг ажиллуулдаг байсан юм. Эндээс олсон орлогоороо намынхаа үйл ажиллагааг авч явж байна. Хэрэв би шантааж хийсэн бол намайг цагдаад өгөх хэрэгтэй. Би хэний ч өмнө гэм хийгээгүй. Би ямар ч хулгай хийгээгүй” гэсэн тайлбарыг хийж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29