Ж.Батзандан: Би элчин сайд болохгүй, судалгаа хийж, ном биччихээд ирье гээд Австралийг зорьсон

2021-09-20 1220 0

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн сүүлийн хэдэн өдрийн жиргээнүүд олны дургүйцлийг хүргэж байна. 

Тэрээр Австралид суух Элчин зөвлөхөөр очсоныгоо цөллөг хэмээн тодотгон жиргэж, удахгүй эх орондоо ирэх гэж байгаагаа дуулгасан юм.  

Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “Л.Болд дарга мэргэжлийн дипломат хүн тэр мэргэжлийн ажлаа хийг. Харин би Австралид ирээд Монголыг аврах 18 хувьсгал номоо бичиж дуусгасан тул удахгүй нутагтаа очно. Би очихдоо Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очно. Надад ном унших, улс орноо аврах цогц төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний номонд Австрали, Шинэ Зеланд, Англи, Норвеги гэх мэт улс орнуудад амжилттай хийгдсэн эдийн засгийн хувьсгалын талаар тодорхой тусгагдсан. Ерөнхийлөгч намайг Унгарт элчин сайдаар яв гэсэн санал тавьж байсан. Би элчин сайд болохгүй, судалгаа хийж, ном биччихээд ирье гээд Австралийг зорьсон юм” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03