ХАРАНГА: “Түрүүлж үхсэнийгээ амиа хичээсэнд тооцно”

2021-09-19 745 0

Монголын рок попын “амьд домог“ гэгддэг Харанга хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдсан байх үедээ танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсон гэдэг. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож. 1988 оны сүүлээр Ц.Энхманлай “Рок” хэмээх Р.Мөнхсайхантай уулзаж, хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ.

Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Мөнхсайхан түүнийг театрын дарга МУАЖ Н.Сувдтай уулзуулж. Энхманлай хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан байхад Драмын театрын дэргэд яагаад хамтлаг байж болохгүй гэж хэмээн ятгажээ. Энэ уулзалтаас 7 хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгчээ.

Ингэж 1989 оны эхээр Харанга хамтлаг үндэс сууриа тавьсан гэдэг. Анхандаа гоцлол гитарчин, дуучнаар Энхманлай, аргил гитарчнаар Одсүрэн, бөмбөрчнөөр Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Булган хамтлагаас гарч Соёл Эрдэнэ хамтлагт оржээ. Ингээд тэр жил армиас халагдаж байсан Ц.Чулуунбатыг хамтлагтаа авч. Анхан­даа түүнийг тонмейс­терээр авахаар ярьж байгаад, Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал хэлжээ. Гэвч Чулуунбат аргил гитарчин байсан тул хоорондоо ярилцаад Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Чулуунбат аргил гитараа тоглох болжээ.

Удалгүй дуучнаар “Соёмбо”-д хамт байсан Х.Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтжээ. Хамтлаг анх нэргүй байж байгаад, Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарлахад “Улаанбаатар”, “Бат хаан” зэрэг саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон Харанга гэх нэрийг сонгосон түүхтэй.

30 гаруй жилийг ардаа орхисон тус хамтлагийнхан нэг нэгэндээ үхэх, тэр бүү хэл өвдөх ч эрхгүй шүү хэмээн сануулдаг улс. Тэр ч бүү хэл “Түрүүлж үхсэнийгээ амиа хичээсэнд тооцно” шүү гэдэг шаардлага хүртэл тавьдаг гэдэг.

Тус хамтлагийн бөмбөрчнөөр ажиллаж байсан Хангалын Булган цаг бусаар өөд болж, хамтлагийнхан нэг хэсэг тун хүнд байдалд орж байсан аж. Тиймээс тавин жилийн ойгоо тэмдэглэх хүртэл нэг ч хүн үхэж болохгүй гэдэг шийдвэрийг гаргасан гэнэ лээ. Хэтэрхий хатуу гэмээр шаардлага тавьж байгаа “Харанга” хамтлагийнхан шавь бэлтгэхгүй, “Харанга, Харангаар л дуусна” гэдэг уриа хүртэл гаргасан гэх юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзады

2024-12-03

“Монгол шатар” үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "Монгол шатар" тусгай үзэсгэлэн үзмэрүүдээ дэлгээ

2024-12-02

Энэ сард “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно

МҮБХ-оос 12 дугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. 07-нд 13

2024-12-02