Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг тогтоож аваад зохих тайлбарыг уншаарай.
1. ЧИ ЗӨВ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН Хүмүүс чиний дэргэд байхдаа биеэ чөлөөтэй авч явдаг. Чи байгалиасаа хүнтэй амархан нийлж, зохицож чаддаг авьяастай. Байгаагаараа байж, хүн бүрийн давтагдашгүй чанарыг нь үнэлдэг. Инээд чинь үнэхээр хүрсэн эсвэл баяр баясгалантай байх үедээ инээмсэглэж эсвэл инээдэг. Хүмүүс зөөлөн сэтгэлийг чинь үнэлдэг бөгөөд чиний хувьд энэ нь хамгийн том магтаал болдог.
2. ЧИ ЭРЧ ХҮЧТЭЙ ХҮН Хүмүүст эмх замбараагүй мэт санагдах боловч энэ бол чиний “галзуу” зангийн илрэл. Чи агаарт хэд хэдэн бөмбөлөгөөр жонглёр хийж чаддаг байх. Учир нь нэгэн зэрэг олон үйлдлийг хэрхэн хийж болдгийг чи гарцаагүй мэддэг. Чи зорилготой, идэвх зүтгэлээр дүүрэн. Амжилтанд хүрэхийг зорьж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө явдаг. Аливаа шийдвэрийг гаргахдаа хариуцлагатай ханддаг саруул ухаантай хүн юм байна.
3. ЧИ ТОГТОНГИ ЗАН ЧАНАРТАЙ ХҮН Гаднаас харахад азын тэнгэр нь ивээсэн, жаргалтай мэт. Тэгтэл дотоод ертөнц чинь илүү нарийн төвөгтэй. Чамайг шууд хараад ойлгоход хэцүү. Магадгүй, зориуд ийм зан байдал ч гаргадаг байх. Өөрийн зүрх сэтгэлээ ил гаргахыг хүсдэггүй. Чи хангалттай төлөвшсөн бөгөөд хүнээс зөвхөн авах төдийгүй өгч ч чаддаг. Хэрэгтэй хүнд нь тусламжийн гараа сунгах нь чамд таалагддаг.
4. ЧИ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН Амьдралыг өргөн цар хүрээтэйгээр нь хардаг. Хүнийг ойлгож, уучилж чаддаг. Намуун тайван, жигд хэмнэлтэй амьдралыг илүүд үздэг. Өөрийн толгой доторх болон ертөнцийн хэрэггүй чимээ шуугианд дургүй. Хэт их амгалан тайван гэж юу болохыг чи мэддэггүй. Хорвоо ертөнцийн тухай эргэцүүлэн бодоод байх чөлөөт цаг зав гэж байдаггүй тул түүнийгээ нандигнан хайрладаг юм байна.
5. ЧИ ТЭСВЭР ТЭВЧЭЭРГҮЙ ХҮН Урьдаас таамаглашгүй, солиотой , төвөгтэй. Чи өрөөний хамгийн тод гэрэл нь байж чаддаг. Чи яг л бартаат зам гэсэн үг. Амьдралдаа зогсохоо мэддэггүй хөдөлгүүр шиг байдаг. Шинэлэг санаа бүтээж чаддаг. Чиний дотор аливаа зүйлийн зүй зохицол болон өөрчлөлт нь байнга зөрчилдөж байдаг. Ямар ч зүйл гар дээр өөрөө буугаад ирнэ гэж боддоггүй.
6. ЧИ ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН Нүдэнд дулаахан. Чам шиг ийм гэрэл гэгээтэй, өөдрөг хүнийг сонирхохгүй байхын аргагүй. Чи хүрээлэн буй орчныг идэвхтэй танин мэддэг. Найз нөхдөөсөө холбоо тасалдаггүй. Амьдралынхаа хором бүрийг баяр хөөрөөр дүүргэж, сэтгэлээр барагтаа унаад байхгүй. Хошин шогийн мэдрэмж сайтай тул чиний ярьсан шог ярианд хүмүүс үргэлж инээж байдаг. Амьдралаас таашаал авч чаддаг хүмүүсийг өөртөө татаж чаддаг. Чи өөрийгөө баяр баясгалангаар хүрээлэх дуртай.
7. ЧИ ХҮНИЙГ ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ЧАДДАГ ХҮН Даруу төлөв, бодлогширонгуй, сайхан сэтгэлтэй. Чамд алсын төлөв байдал их чухал. Чи энэ ертөнцөд багахан ч атугай буянт сэтгэлийг нэвтрүүлэхийг хичээдэг. Өдөр бүр хамаг хүч чадлаа гарган ажиллах ёстой гэдэгт итгэдэг. Хорвоо ертөнцийг орвонгоор нь эргүүлж, өөрчилж чаддаггүй юмаа гэхэд хүмүүсийн амьдралыг гарцаагүй өөрчилж чаддаг. Азтай байх нь цөөнгүй байдаг.
8. ЧИ ШУНАЛ ТАЧААЛ ИХТЭЙ ХҮН Чамд жинхэнэ хайр дурлал хэрэгтэй бөгөөд түүнийгээ хэзээ ч олж чадахгүй байх гэдэгт ихээхэн санаа зовдог. Чи өөдрөг сэтгэлтэй, нүдэнд дулаахан хүн боловч зүрх сэтгэлдээ нилээн хэдэн шарх сорвитой. Хүмүүсийн хоорондын ойлголцол болон тогтвортой харилцаа холбоог эрэлхийлж байдаг. Насан туршид нөхөрлөж болох найзыг л сонгодог. Хүмүүсийн нүдэн дээр хөнгөн, энгийн, нийлэмжтэй байхыг хичээдэг. Тэртээ тэргүй амьдрал гэдэг чинь нарийн төвөгтэй зүйл юм чинь.
9. ЧИ УХААНТАЙ ХҮН Сайн номноос таашаал авч чаддаг. Өрөөлийн хорвоо ертөнцөд тэнүүлчлэх дуртай. Чи гүн ухаантан, уян хатан сэтгэлгээтэй. Шинэлэг санаа, өөрчлөлтөнд үргэлж нээлттэй байдаг. Чи шударга төвшин хүн бөгөөд чиний хувьд өөрөө өөртөө үнэнч байх нь хамгийн чухал. Мэдлэгийн цар хүрээ өргөн, бие даасан хүн. Чи өөрөөрөө бахархдаг ч гэсэн түүнийгээ ил гаргадаггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй