Бүх ангийн сурагчид 12-р сарын 20-ны өдрөөс эхлэн 6 долоо хоног амарна

2021-09-09 1108 0

Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө.

Хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах нь. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.

Амрах:

  • I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
  • IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
  • VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Элсэлтийн шалгалтын хуваарь болон зохион байгуулах байршлууд

2025 оны Элсэлтийн шалгалт (ЭШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр

2025-06-18

Энэтхэгийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагуурыг олжээ

Энэтхэг улсын Ахмедабад хотод Их Британийн нийслэл Лондон хотыг чиглэн ниссэн зорчигч тээврийн Бои

2025-06-18

Ирэх амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв да

2025-05-27