Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардлаа

2021-09-07 1312 0

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Тэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байгаад бухимдаж буйгаа илэрхийлж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардсан юм. 

Иргэн Г.Хажидмаа “2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрт нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан ч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 188 мянган төгрөг авч байгаа. Тэднийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02