Коронавируст халдварын улмаас сүүлийн долоо хоногт 41 хүн энджээ

2021-09-06 1483 0

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр COVID-19 халдварын шалтгаант нас баралт өмнөх долоо хоногоос 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн долоо хоногт гэхэд коронавируст халдварын улмаас 41 хүн энджээ. Нас баралтын шалтгааныг авч үзвэл 23.1 хувь нь коронавирусийн шалтгаантай байна.

Өмнөх долоо хоногт нас баралтын 22.6 хувь нь уг өвчний шалтгаантай, 77.4 хувь нь коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан оноштой байсан юм.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 насны зургаан хүн COVID-19-ийн улмаас эндлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо 1,013 болоод буй. Үүнээс 968 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 45 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24