Гурваас дээш удаа ял шийтгэгдсэн 43 хүнийг хорих ялаас өршөөн хэлтрүүлжээ

2021-09-03 853 0

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр Өршөөлийн хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг дараах мэдээллийг өгөв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл буюу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх заалтын хүрээнд хорих ялаас 253 этгээд, торгох ялаас 1134 этгээд, зорчих эрхийг хязгаарлах ялаас 15 этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 302 этгээдийг эдлээгүй буюу гүйцэтгэгдээгүй үлдсэн хэсгийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Нэмэгдэл ялын шинжтэй оногдуулсан 150 хүнийг эрх хасах нэмэгдэх ялаас, 43 хүнийг ял оногдуулахгүй өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү тухайн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр 1897 этгээдийг өршөөн хэлтрүүлж, шийдвэрлэжээ.

Хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн 253 хүний 160 буюу 63.3 хувь нь анх удаа, 50 буюу 19.8 хувь нь хоёр дахь удаагаа ял шийтгэгдсэн, 43 буюу 16.9 хувь нь гурваас дээш удаа ял шийтгэгдсэн хүн байна.

Торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн 1134 этгээдийн 935 буюу 82.5 хувь нь эрэгтэй, 199 буюу 17.5 хувь нь эмэгтэй хүн байна. Анх удаа ял шийтгүүлж буй иргэн 821 буюу 72.4 хувь нь, хоёр удаа ял шийтгүүлж буй иргэн 242 буюу 21.4 хувь, гурваас дээш удаа ял шийтгүүлсэн иргэн 71 буюу 6.2 хувийг тус тус эзэлж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлсэн иргэдээс анх удаа ял шийтгүүлж буй иргэн 11 буюу 73.4 хувь нь, хоёр болон гурваас дээш удаа ял шийтгүүлж буй иргэн хоёр буюу 13.3 хувийг тус тус эзэлж байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн этгээдээс анх удаа ял шийтгүүлж буй иргэн 215 буюу 71.2 хувь, хоёр удаа ял шийтгүүлсэн этгээд 52 буюу 17.2 хувь нь, гурваас дээш удаа ял шийтгүүлсэн этгээд 35 буюу 11.6 хувийг тус тус эзэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19