С.Жавхлан: Урдах хэрүүлээ дийлэхгүй хүмүүс улсынхаа төлөө явж чадахгүй учраас АН-аас гарч байна

2021-09-03 1117 0

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан хэвлэлийн бага хурал зарлаж, АН-аас гарч буйгаа мэдэгдлээ. Тэрээр “Урдах хэрүүлээ дийлэхгүй байж улсынхаа төлөө явж чадахгүй гэж үзсэн учраас АН-аас гарч байна” гэв.

Мөн С.Жавхлан уран бүтээлээ хийж эхэлсэн, аймгуудын дууг дуулж эхэлж байгаагаа ярив. Түүнчлэн “Нөхөн сонгуульд орох санал, бодол огт байхгүй, байгаа ч үгүй. Цаашид биет болон биет бус соёлын өвөө хамгаалах болон уран бүтээлээ идэвхтэй хийнэ.

АН-ынхаа хүмүүст бие биетэйгээ эвтэй байгаасай гэж хүсэж байна.

30-аад дуутай цомог бэлтгэгдээд явж байна, мөн өнөөдрийн нийгэмд болоод байгаа, бидний амьдралыг тушаад байгаа зүйлсийн талаарх нэвтрүүлгийг бэлдэж байна.

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулж “Уулсын эзэн” дуу хийснээ удахгүй цацна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10