Х.Тэмүүжин: Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг эмзэг дэлбээнүүдээс айх юм…

2021-09-02 1238 0

Нийслэлийн засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн жендерийн болон хүний эрхийн мэдрэмжгүйгээ “гайхуулсан” нь шүүмжлэл дагуулж эхлээд байна.  

Тэрээр өөрийн цахим хуудаснаа олон өнгөний хослол бүхий нэгэн тоглоомын зураг оруулаад “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн юм. Гэтэл ижил хүйстнүүдийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө. Тоглоомыг хогийн саванд хийсэн. Мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг хууллууллаа…” гэсэн байсан юм.

Түүний энэ бичвэрийн дор “Тэнгэрийн солонгыг яаж хуулах вэ” гэсэн сэтгэгдэл хүртэл бичигдэж.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн л дээ. НАМЗХ нь ийм өнгөтэй билүү. Тэрийгээ бас хуулж хаямаар…! Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд, мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм! ” хэмээн жиргэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07