Л.Энх-Амгалан: Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй

2021-09-02 1125 0

Монголын Үндэсний Их сургуулийн удирдлага, багш, ажилчид мэдэгдэл хийж нэр хүндээ хамгаалах, нэр төрөө сэргээх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийн мэдэгдлийн хариуд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл бичив.

Тэрээр “МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч асуудлыг шийдүүлнэ. Би уучлалт гуйхгүй” гэжээ. 

Тодруулбал тэрээр цахим хуудаснаа “МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэж мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10