Вакцинд тэсвэртэй “Mu” нэртэй шинэ хувилбарыг судалж байна

2021-09-02 1376 0

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Колумби улсад анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан хувилбар болох “Mu” нэртэй шинэ хувилбарыг судалж байгааг мэдээлжээ.

Шинжлэх ухаанд B.1.621 нэрээр бүртгэгдсэн уг хувилбарыг “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулан судалж байгаа аж.

“Mu” гэх шинэ хувилбар вакциныг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй бөгөөд хувилбарыг бүрэн танихын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж тайланд онцолжээ.

ДЭМБ одоогоор Альфа, Дельта, Бета, Гамма дөрвөн хувилбарыг “аюултай хувилбар” ангилалд оруулаад байгаа. Харин одоо шинээр өөр таван хувилбарыг “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулжээ.

Тэдний нэг нь “Mu” хувилбар бөгөөд анх Колумби улсад 2021 оны Нэгдүгээр сард илэрснийхээ дараа Өмнөд Америкийн бусад улсууд, Европт бүртгэгдсэн байна.

ДЭМБ-ын дэлхий даяар явуулсан нийт геномын судалгааны 0.1 хувьд “Mu” хувилбарын вирус илэрсэн бол Колумби улсад нийт бүртгэгдсэн халварын 39 хувьд хүрээд байгаа аж.

Ковид-19 өвчнийг үүсгэдэг SARS-CoV-2 вирус цагийн уртад маш олон удаа мутацлагдаж, хувирсан. Гэхдээ тэдгээрээс цөөн хэд нь эх хувилбараасаа илүү аюултайд тооцогдож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22