Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Төв аймгийн нутгаар дамжин өнгөрлөө

2021-08-27 1168 0

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт хүртэл 1100 км замыг туулах гүйлтээ 2021 оны 08 дугаар сарын 01-нд эхлүүлсэн.

09 дүгээр сарын 17-нд барианд орох төлөвлөгөөтэй яваа тэрээр өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотоор дайран өнгөрлөө.

Энэ үеэр тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа Т.Төмөрчөдөр даргатай хамт олон, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн угтан авч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Цагдаагийн газрын тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Зуунмод сумын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэн өнгөрүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22

НӨАТ-ын сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн

2026-07-22