Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмбэл хатуу арга хэмжээ авна

2021-08-26 922 0

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм.


Тэрбээр “2021-2022 оны хичээлийн шинэ жилд 88 их, дээд сургуулийн 147 мянган оюутан суралцана. Үүнээс хөдөө орон нутгаас 74523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцана. Улсын хэмжээнд 71 оюутны дотуур байр бий. Тусгаарлах байраар ашигласан найман дотуур байрыг нь халдваргүйжүүлж, чөлөөлсөн. Дотуур байруудад 11359 оюутан амьдардаг.

Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил 40420 шалгуулагч бүртгүүлснээс 90 гаруй хувь нь шалгалтад орсон. Батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байгаа бөгөөд нийт 36782 хүүхэд батламжаа авч байна. Өмчийн хэлбэр харгалзаж, их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй.

Хичээлийн сонголт, суудал барьцаалж сургалтын төлбөр нэмэхгүй. Хэрэв түр журам зөрчвөл хатуу арга хэмжээ авна. Соёлын их сургуульд кредитын төлбөр хамгийн хямд байдаг бөгөөд энэ жил 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. Цар тахлын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгсөн. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно.

Цар тахлын халдварын улмаас 172 бүртгүүлэгч Элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүй. Иймд эдгээр шалгуулагчаас есдүгээр сарын 2-5-нд шалгалт авна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан нь тун зүйтэй алхам болсон гэж холбогдох байгууллагууд дүгнэж байгаа” гэдгийг хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19