Ч.Мөнхбаяр нар “Хазара” дүрвэгчдийг авах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ

2021-08-20 1281 0

ЗОН-ын дарга Э.Одбаяр, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр тэргүүтэй иргэд Афганистанд байгаа Хазар иргэдийг Монгол улсад авчрах асуудлаар төрийн 3 өндөрлөгт хүсэлт хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт:
2000-аад оноос хазарачууд хэмээх бид бүхний ахан дүү түмэн олны ажиг сураг дуулдаж, найрамдал нөхөрлөлийн эх тавигдсан. Өнөөдөр Афганистан улсад террорист Талибан бүлэг зэвсгийн хүчээр засгийн эрхийг булааж, харгис дэглэмээ тогтоогоод байна. Хазара нарын ардын баатар Баба Мазаригийн хөшөөг дэлбэлсэн. Эрчүүдийг нь баривчлах, эмс охидыг бүртгэн олзолж авах, эд хөрөнгийг дээрэмдэх гээд балмад явдлуудыг талибууд хазара нарын нутагт үйлдэж байгаа нь дуулдаж байна.

Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол, Чингисийн цэргүүдийн хойчис гэдэг, Монголчууд болон Монгол оронд маш их элэгтэй хүмүүс юм. Ийм бидэнд халуун дулаан итгэл сэтгэлээр ханддаг хүмүүстэй бид найрамдал нөхөрлөлийг дээд зэргээр хөгжүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой.

Афганистанд хазаруудын эсрэг Абдуррахман хааны геноцид, талибануудын 2001 онд Бамиан мужийн Якауланг тойрогт үйлдсэн хядлага зэрэг олон харгислал үйлдэгдэж ирсэн. Хазара нар байнгын дарамт, ялгаварлан гадуурхалт, террорист халдлагын золиос болж ирсэн. Ийм аймшигт явдал давтагдахгүй гэх газаргүй. Хазара биш хүмүүс Афганистанаас үхэн хатан зугтаж байхад хазара нарт юу тохиолдож болох вэ?
Учир иймд, Монгол цустай, бид бүхний элгэн садан хазара түмний дүрвэгчдийг үндэсний юм уу олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол улс цаг алдалгүй хүлээн авах шаардлагатай байна. Хазара хүмүүс ажилч хичээнгүй, манай улсад нэвтрүүлэх хөгжүүлэх шаардлагатай ажил мэргэжпийн дадлагатай, даруу төлөв, Монголчуудтай ижилсэн нийгэмших сонирхолтой хүмүүс юм. Тэд манай нийгэм, эдийн засагт маш их эерэг нөлөө үзүүлж чадна гэдэг нь ойлгомжтой.
Монгол улсад хазарачуудын эрх зөрчигдөх, тэднийг ялгаварлан гадуурхах асуудал байсан. 2016 оноос манай эрх бүхий байгууллага Монгол дахь хазара нарыг үндэсний аюулгүй байдалд (ҮАБ)-д аюултай гэж үндэслэлгүйгээр, хууль бусаар тодорхойлсон гэдгийг дуулсан. Улмаар Гадаадын иргэн харьяатын газарт (ГИХГ)-т хандан, тэднийг магистрт сургалгүй гаргах, цаашид эс хүлээж авах, их дээд сургуулиудад хазара оюутан сургахгүй байх, манай дипломат төлөөлөгчийн газруудад хазара хүмүүст аль болох виз өгөхгүй байх зөвлөмжийгөгч, тэд нь хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бол тодорхой угсаатны эсрэг ялгаварлан гадуурхах, расист бодлого гэж харагдахаар байгаа.

Хазара нарыг хөөж гаргагчид “терроризмын аюултай” гэж аян шалтаг хэлдэг юм билээ. Тэд терроризмын хохирогч болж, терроризмын эсрэг энхийн тэмцэл хийж ирсэн ард түмэн болохоос, бусдад аюул заналыг, тэр тусмаа терроризмын аюул заналыг учруулдаг ард түмэн биш юм.

Хазара хүмүүс Монголчуудтай найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх үйлсэд 150 000 доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд түүнийг нь манай улсын иргэд залилан үгүй болгосон ноцтой хэрэг 2016 онд гарсан. Хазарачууд үүнд няцаж мохолгүй ахин 600 000 доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд манай өөр бүлэг иргэд залилж завшсан хэрэг 2017 онд гарсан. Ингээд, 750 000 долларыг хоёр удаагийн үйлдлээр залилаад байгаа ч, гэм буруутнууд хариуцлага хүлээсэн, мөнгийг буцааж өгсөн зүйл үгүй. Хазарачуудыг бүгдийг нь хөөж гаргасан нь үүнтэй холбоотой хуйвалдаан биш биз дээ гэж аргагүй бодогдож байна.
Монгол улс хазарачуудаас өөрийгөө бүрэн “цэвэрлэж”, нэг ч хазара хүнгүй болсон, нэг ч хазара хүн оруулдаггүй, хазарачуудыг хориглосон, хазарачуудын эсрэг бодлоготой анхны улс гэгдэхээр болсон нь харамсалтай. Үүнийг засаж залруулахгүй аваас бид бүхэн талибуудаас ялгарна гэж үү?
Ингээд Монгол улсын төрийн өндөрлөгүүдэд хандан:

  • 1-рт, хазара дүрвэгч нарыг авах талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх,
  • 2-рт, хазара нарын Монгол улсад ирэх, сурах, ажиллах эрхийг нээж, хазарачуудыг үндэснй аюулгүй байдалд аюултай гэсэн хууль бус зөвлөмжийг хүчингүй болгох,
  • 3-рт, хазара нарыг залилсан ноцтой хэргүүдийг анхааран хууль ёсоор шийдвэрлүүлэхийг хүсье.
    Сайн үйлс дэлгэрэх болтугай!”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19