Л.Энх-Амгалан: Багш нар сурагчидтайгаа адил 5 хоног танхимаар, 5 хоног зайнаас ажиллана

2021-08-05 523 0

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд

  • 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
  • 854 сургуульд 718.817 сурагч
  • 75 МСҮТ-д 40.165 суралцагч
  • 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав. 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна. Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Хосолсон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ.

Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, зайнаас хичээллэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ. Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана. Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана.

ДЭЭД БОЛОВСРОЛ

Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ. 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

Ийнхүү Ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар хичээллэж, тав хоног гэрээсээ цахимаар хичээллэхээр болсон. Тэгвэл ийнхүү тав, тав хоногоор танхим, цахим хосолсон байдлаар хичээллэх үед багш нарын ачааллыг хэрхэн хуваах талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан “Багш нарын хувьд сурагчидтайгаа адилхан таван хоног танхимдаа хичээлээ заах бол дараагийн таван өдөр нь гэрээсээ цахимаар хичээлээ заана. УОК, ОБЕГ, ЭМЯ-ны саналыг харгалзан үзэж ийнхүү шийдвэрлэсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19

Наадмын өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

2024-07-07

Үндэсний их наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их ба

2024-07-07