Нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулах шийдвэр гаргалаа

2020-02-26 2556 0

Улсын онцгой комиссын хуралдаанаас улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас 03-р сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан билээ.

Уг шийдвэрийг танилцуулах үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал дээрх хугацаанд хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсооно хэмээн мэдэгдсэн. Харин үүний дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулах тухай захирамж гаргалаа. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийслэлийн онцгой комиссоос хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 3-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулах шийдвэр гаргалаа. Тусгай хуваарь гэдэг нь өглөө, орой ажил цуглах, тарах үед нийтийн тээвэр маршрутынхаа дагуу хангалттай явна. Харин өдрийн цагаар хязгаарлалттай явна гэсэн үг” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10