Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил

2021-08-04 888 0

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8145 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Энэ сарын 03-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2055, II тунд 976, нийт 3031 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1084249 иргэн I тунд, 988810 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 2050 жирэмсэн эх, 12-15 насны 31344, 16-17 насны 16448 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.

Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халдваргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02