Ж.Баясгалан: Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлж энд ирсэн

2020-02-26 2716 0

Жүжигчин Ж.Баясгалан АН-ын гишүүн болж, намын батлахаа гардан авчээ. АН-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг санаачилж байгаа бөгөөд жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэдийг төлөөлөн АН-тай хамтран ажиллахаар болжээ. 

Ж.Баясгалан: “Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлж энд ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш “Тусгай хэрэгцээт” иргэд гэж нэрлэж заншихыг хүсч байна. Би хэдий тэргэнцэр дээр сууж байгаа ч намайг хөгжихөд энэ тэрэг саад болдоггүй. Нийгэм маань тусгай хэрэгцээт хүмүүсээ тусгаарлах биш харин тэвэрч авах ёстой. Тусгай хэрэгцээт хүмүүстэйгээ цуг амьдрах нийгэм, орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл бид бүгд эрх тэгш гэдгээ ойлгодог болно.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусад нь сургаж буй нь нийгмээс улам л тусгаарлаж байгаа хэрэг. Үүний оронд тусгай хэрэгцээт иргэдтэйгээ цуг амьдрах хэрэгтэй байна. Би бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг болоосой гэж хүсдэг.  ЕБ-ын сургуулиасаа тэргэнцэртэй, сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт байсан хүн тэдэнтэй зөв харилцаж сурна. Энэ бодлыг маань АН дэмжин мөрийн хөтөлбөртөө тусгаж, өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг над шиг хүмүүсээс санал авч байгаад маш их баяртай байна. Тиймээс энэ бүхэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27