С.Амарсайхан: ДЭМБ-аас Covid-19-ийн халдварын эрсдэл ойрын 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсан

2021-07-16 1126 0

Шадар сайд С.Амарсайхан ард иргэдэд хандан цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдэгдэл хийсэн юм. Тэрээр “Халдварын тохиолдол хэдийгээр өндөр байгаа ч гэсэн Монгол Улсын Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр зуны дэлгэр цагт иргэдээ агаарт гарах боломж олгох зохицуулалтыг хийж ажиллаж байна.

Гэвч сүүлийн үед дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давлагаа болох дельта вирусийн халдвар эрчимтэй тархсаны улмаас олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, онц байдал ч зарлаж байна.

Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдөг аюултай гэдгийг ДЭМБ-аас сануулсаар байна. Тиймээс иргэд та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалж, сэрэмжлүүлээрэй.

Монгол Улсын Засгийн газар харьцангуй эрт буюу өнгөрсөн гуравдугаар сараас вакцины ажлыг орон даяар эхлүүлж 2021.07.16-ны байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд хамруулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй явагдаж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. Гэхдээ вакцины I, II тунд бүрэн хамрагдсан ч халдвар авахгүй гэсэн буруу ойлголт байна. Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакцины хоёр дахь тундаа хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.

ДЭМБ-аас Covid-19-ийн халдварын эрсдэл ойрын 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсаар байна. Тиймээс иргэд та бүхэн вакциндаа хамрагдаж, хаа ч явсан халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 40 гаруй мянган эмч, асрагч, сувилагч нар, ажилчид өдөр шөнийн ээлжээр тасралтгүй ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт, эм тариа, тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлтийг Засгийн газраас тухай бүрт нь хийж хэрэгжүүлж мөн нөөцийг бүрдүүлж байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд ч иргэдийнхээ амь насыг аврах гэж хичээн ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлье” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19