Улсаас нэг төгрөг ч гаргахгүйгээр холбоод нь зардлаа гаргаад наадмаа хийх зөвшөөрөл хүслээ

2021-07-08 744 0

Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д наадмыг ёсчилсон байдлаар зохион байгуулах шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж байна.

Нэгэнт бэлтгэлээ хангасан бөх, уяач, харваачдыг заавал долдугаар сарын 11-ндээ биш нөхцөл байдлаа харж байгаад хийх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд улсаас ямар нэгэн шагнал, төсөв харахгүй гэдгээ мөн тэд илэрхийлж байлаа.

Уяачдын төлөөлөл “Наадам цуцлах шийдвэр гаргах байсан бол зургадугаар сарын эхээр мэдэгдчих хэрэгтэй байсан. Энэ их хөрөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаа үрэхгүй байсан.

Бүх хүч хөдөлмөрөө зориулсан хойно наадам цуцлах шийдвэр гаргасныг бид эсэргүүцэж байна.

Засгийн газар анхнаасаа наадам хийнэ гэж шийдвэр гаргасан учраас бид бэлтгэлээ хангаж эхэлсэн. Ховд, Увс, Баян-Өлгийгөөс ирсэн уяачид 1500 км-ийг туулж иртэл, наадмыг Засгийн газраас цуцалчихлаа. Жилийн туршид бөхчүүд бэлтгэлээ хангасан. Зуун жилийн наадамд хүмүүс 5-10 жил бэлдсэн байдаг. Уяачид нь унагаа төрөхөөс авахуулаад 100 жилд уралдуулна гэж сойсон байдаг. Бид улсаас төсөв авахгүй, байр шагналгүй наадмаа хийе.

Улсаас нэг төгрөг ч гаргахгүйгээр холбоод нь зардлаа гаргаад наадмаа хийх зөвшөөрөл хүсэж байна.

Наадмыг тэмдэглэхийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг буруутгахгүй байна. Гол нь төсвийн 10 тэрбум төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулахыг тэд шаардсан. Бидний хувьд улсаас нэг ч төгрөг авахгүй, наадмаа хиймээр байна” гэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16