Замын-Үүд боомтын зургаан албан тушаалтныг баривчиллаа

2021-07-06 921 0

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна. Өнөөдөр /2021.7.6/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дахь авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарын Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа.

Прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн зургаан албан хаагчийг баривчилж, 48 цаг хорих зөвшөөрлийг аваад байгаа юм байна.

Энэхүү баривчилгааны талаар Х.Нямбаатар сайд “Замын-Үүд сумын Засаг дарга, хил хамгаалах газрын удирдлага, Авто тээврийн үндэсний төвийн удирдлага, Замын цагдаагийн дарга тэргүүтэй зургаан албан тушаалтныг шалгаж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу явж байгаа. Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл бий” хэмээж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06