Баяр наадмын 9 хоногийн амралтаар Замын-Үүдийн боомт амрахгүй, ажиллана

2021-07-06 993 0

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ.

Нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, зургаан хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчилж эхэлжээ.

Ажлаас нь чөлөөлсөн албан тушаалтнууд:

  • Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбатыг чөлөөлж, оронд нь В.Нямхайнямбууг томилжээ.
  • Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтбадрахыг чөлөөлж, оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулахаар томилжээ.
  • Гаалийн Ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, оронд нь ГЕГ-ын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилжээ.
  • АТҮТ-ийн Замын-Үүд дэх АТҮТ-ийн салбарын дарга н.Хатансайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга Сүхбаатарыг томилжээ.
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дҮэх сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Уранбаярыг чөлөөлжээ.

Мөн баяр наадмын есөн хоногийн амралтаар  Замын-Үүдийн боомт амрахгүй, тасралтгүй ажиллана гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06