Танилц: Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх 9 хүн

2021-07-06 733 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр эдгээр есөн эрхмийг томилжээ.

  1. Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал
  2. Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай
  3. Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр
  4. Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир
  5. Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал.
  6. Ахлах зөвлөхөөр С.Лүндэг
  7. Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан
  8. Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү
  9. Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Буяннэмэх нарыг томилжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ:

Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАТСУУРИЙН ДАВААДАЛАЙ:

Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан.

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
  • 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
  • 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
  • 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
  • 2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагдсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЭРДЭНЭЦОГТЫН ОДБАЯР:

Эрдэнэцогтын Одбаяр нь 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман, орос хэлтэй.

  • 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
  • 2009-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 ба 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012-2018 онд  Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЧОЙМААГИЙН ЛОДОЙРАВСАЛ:

Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуульд (ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-ны Сэндвич хөтөлбөрөөр) Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан, Монгол Улсын их сургуулийн дэд профессор. 1999 онд ХБНГУ-ын “Хонейвелл” ХХК-д Хонейвелл Плантскейп системийн программчлалын чиглэлээр, 2003 онд ХБНГУ-ын Карл Диүсберг төвд герман хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2015-2016 онд БШУСЯ болон Сингапурын Темасек сангийн хамтран зохион байгуулсан Инженерийн боловсролын CDIO арга зүйн үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдсан.

  • 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
  • 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
  • 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
  • 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
  • 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш,
  • 2003-2005 онд ХБНГУ-ын Юүлих судалгааны төвд зочин судлаач,
  • 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
  • 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
  • 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
  • 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОЁЛ, ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ДУЛАМЫН БУМ-ОЧИР:

Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
  • 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
  • 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
  • 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
  • 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
  • 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
  • 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
  • 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
  • 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ СҮРЭНЖАВЫН ЛҮНДЭГ

1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

  • 2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
  • 2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,
  • 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,
  • 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ, НИЙГМИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АХЛАХ ЗӨВЛӨХ ТОГТМОЛЫН МӨНХСАЙХАН

1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.

  • ​2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
  • 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
  • 2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
  • 2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
  • 2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
  • 2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
  • 2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
  • 2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
  • 2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
  • 2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЦЭРЭНДОРЖИЙН ПҮРЭВХҮҮ

1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

  • 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
  • 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
  • 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
  • 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
  • 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОТ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ОРГОЙН БУЯННЭМЭХ

 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

  • 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • 2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есөн зөвлөхтэй болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12