Монгол Улсын Гавьяат жүжигчин “Хөх чоно” С.Дамдин таалал төгсжээ

2021-07-06 1104 0

Монгол Улсын Гавьяат жүжигчин “Хөх чоно” С.Дамдин таалал төгсжээ.

Тэрбээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун суганд төржээ.

Түүнийг “Их замын эхэнд” киноны Хөх чонын дүрээр нь ард түмэн андахгүй. Тэрбээр сэрүүн тунгалаг ахуйдаа Хөх чонын дүрд хэрхэн тоглох болсон талаараа “Б.Сумхүү гуай намайг пробонд оруулалгүй “Их замын эхэнд” кинонд тоглуулсан юм шүү дээ. Киноны зураг авалтын явцад Сумхүү гуай надад юу ч хэлдэггүй байсан. Тиймээс Н.Дагийранз, Р.Дамдинбазар, Н.Цэгмид, Г.Мижиддорж гуай гээд мундгуудаас дүрээ хэрхэн бүтээх талаар асуудаг байлаа. Кинонд тоглоход олон амаргүй зүйл тохиолдсон. Ялангуяа, арванхоёрдугаар сар болох гэж байхад Кино үйлдвэрийн хашаан дотор бороо ордог хэсгийн зураг авахуулж байсан нь одоо хүртэл бодогддог. 

Тэр үед дээлийнхээ дотуур цув өмсөөд, цэвэр спирт балгаж байгаад зураг авахуулж байсан даа. Тэгж ганц хоёр балгасаар байгаад сүүлдээ согтоод үг хэлж чадахаа больж билээ. Ямар сайндаа “Хурдан зургаа авахгүй бол болохоо байлаа шүү” гэж хэлэхэв дээ” хэмээн дурссан байдаг. 

Талийгаач 1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна.

“Шинэ зам”, “Буцах хаяг”, “Ширүүн тулааны өмнө”, “Их замын эхэнд”, “Хөөрхий Марат”, “Ээдрээ”, “Тамын дурлал”, “Цахлай”, “Шөнө амталсан нулимс”, “Атга нөж”, “Нэргүй од”, “Манайд амьдарья”, “Монгол улсын төлөө зүтгэе”, “Хубилай хааны зарлиг” , “Хэен Хуар” зэрэг кино, жүжгийн дүр бүтээсэн тэрээр Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Монгол улсын Гавьяат цол хүртэж байсан юм.

Харин 1971 онд Буриад улсын Гавьяат цолоор энгэрээ мялаасан нь Монгол туургатны хэмжээнд яригдах ховорхон авьяастан гэдгийг нь баталж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07