Х.Нямбаатар: Замын-Үүдийн мафитай Засгийн газрын тэмцэл эхэлж байна

2021-07-06 950 0

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна.

Нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байгаа бол нэр дурдагдаагүй зургаан хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчилж байгаа аж.

Ерөнхий сайдын зөвлөх н.Алтангэрэлийг хилийн боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах бүрэн эрхэт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч, бригадын генерал н.Жавхланбаатарыг орлогчоор нь томилжээ.

Ажлаас нь чөлөөлсөн албан тушаалтнууд:

  • Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбатыг чөлөөлж, оронд нь В.Нямхайнямбууг томилжээ.
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтбадрахыг чөлөөлж, оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулахаар томилжээ.
  • Гаалийн Ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, оронд нь ГЕГ-ын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилжээ.
  • АТҮТ-ийн Замын-Үүд дэх АТҮТ-ийн салбарын дарга н.Хатансайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга Сүхбаатарыг томилжээ.
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга н.Уранбаярыг чөлөөлжээ.

Мөн Замын-Үүд дэх гаалийн байцаагч нарыг бүхэлд нь болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын 32 албан хаагчийг өөр орон нутагт сэлгэн ажиллуулахаар болжээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Анхан болон дунд шатанд байгаа албан тушаал, авлигатай тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэх болно. Цаана нь олон боомтын асуудал байгаа. Дараагийнх нь Гашуунсухайт боомт.

Замын-Үүдийн мафитай Засгийн газрын тэмцэл эхэлж байна. Замын-Үүдэд бугшсан авилга, албан тушаалын асуудлыг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх шалгалт хийгдэж байна. Эдгээр хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлах зөвшөөрөл нь прокуророос ирсэн. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхгүй, зөвхөн хуульд нийцүүлж шалгалтаа үргэлжлүүлнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06