8000 гаруй золбин амьтдыг аварсан лам жилд 2 сая орчим ам.долларыг тэдэнд зарцуулдаг

2021-07-05 721 0

Хятадын Шанхай хотод амьдардаг Жи Сянь лам өдгөө 51 настай. Тэрээр 1994 оноос хойш золбин амьтдыг аварч эхэлсэн бөгөөд өнөөдөр түүний асрах газарт 8000 гаруй нохой, хэдэн зуун муур бас шувууд бий гэнэ.

Золбин ноход, мууранд туслахаар чадах бүхнээ хийхийг хичээдэг Сянь лам амьтдыг Шанхай хот дахь асрах газрын байрандаа болон өөрийн тэргүүн ламтнаар заларсан эртний түүхтэй Баоэн хийдэд байлгаж, асардаг аж.

Тэрээр асрах газрынхаа үйл ажиллагааг хандивын тусламжтайгаар үргэлжлүүлдэг. Бүх нохой, муур, шувууг тэжээж асрахад жилд хоёр сая орчим ам.доллар шаарддаг байна.

Сянь лам “Би л эдгээр амьтдыг аварч, асрах ёстой гэж боддог. Эс тэгвээс тэд хаа нэгтэй үхэх болно. Би аварсан бүх ноходтойгоо зургаа даруулдаг. Намайг хөгшрөөд хөдөлж чадахгүй болоход эдгээр зургууд л үлдэнэ шүү дээ” хэмээжээ. Хийж байгаа үйлдээ чин сэтгэлээ зориулдаг тэрээр өглөөг 04:00 цагт эхлүүлж, амьтдыг дэс дараатайгаар хооллон, ажлаа эхэлдэг аж.

Ламтан анх машинд дайруулсан зэрэг тусламж зайлшгүй шаардлагатай амьтдыг эмчилж, асарч байжээ. Гэтэл хүмүүс гэрийн тэжээмэл амьтдаа гудамжинд хаях нь олширч эхэлжээ. Энэ талаар тэрээр “Золбин нохойн тоо нэмэгдсэн нь эздийн буруу биш. Засгийн газрын ч буруу биш. Энэ нь зүгээр л амьтныг хайрлаж, халамжлах ойлголт дутмагтай холбоотой” гэсэн байна.

Түүний асрах газарт ихэвчлэн нохой бас муур, тахиа, галуу, тэр ч байтугай тогос хүртэл бий. Эл газарт амьдарч буй амьтад шинэ гэр, шинэ эзэнтэй болох нь ламтанд аз жаргал мэдрүүлдэг аж. Тэрээр “Шинэ гэртэй болоод асрах газраас явсан бүх амьтнаа би санадаг. Баяртай гэж хэлээд явуулах хүнд санагддаг. Би хангалттай чөлөөт цагтай болохоороо асрах газраа орхин, шинэ гэрт амьдарч буй амьтдаа эргэхээр очно гэж мөрөөддөг” гэжээ.

Эх сурвалж: AP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19