Маргаашаас эхлэн 160 хоригдол суллагдана

2021-07-05 960 0

Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй нь ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн нийт 1800 орчим хүн буюу нийт хоригдлын 46.4 хувь нь хамрагдсан байна.

Нийт хоригдож буй эмэгтэйчүүдийн 60 хувь, 27 хүүхдээс 25 хүүхэд, мөн өндөр настнуудыг Өршөөлд хамруулж байгаа.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн зургаа, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн хоёр, нийт 126 ялтан байгаа юм байна.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана. Торгох шийтгэлтэй 193, хохирол нөхөн төлбөр гаргуулах, хөрөнгө орлогыг хураах 74 албадлагын арга хэмжээ авахуулсан хүн, хуулийн этгээд үлдэхээр байгаа аж.

Өршөөлөөр суллагдаж байгаа хүмүүсийн 86 орчим хувь нь Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн учир дараа дараагийн удаа тус хуулийн заалтад тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06