400 гаруй хоригдол шинээр коронавирүсийн халдвар авчээ

2020-02-26 1642 0

Энэ сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хубэй, Шаньдун, Жөзянь гурван мужийн таван шоронд коронавирусийн халдвар авсан 449 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар албаны эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл шоронгийн 9 ажилтан, 505 хүмүүжигч нийт 514 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд батлагдсан 514 тохиолдлын тал хувь нь Хубэй мужийн хорих ангиас илэрчээ.   

Урьдчилан сэргийлэх хяналт сул байсан гэсэн шалтгаанаар Шаньдун мужийн Хууль зүйн тэнхимийн дарга, Хубэй мужийн эмэгтэйчүүдийн хорих ангийн захирагч зэрэг 11 хүнийг ажлаас нь чөлөөлж, хорих ангийн нэг ажилтанд хэрэг нээн шалгаж байна. Мөн өөр нэгэн хорих ангийн ажилтанд Хятадын Комунист намаас хатуу шийтгэл оногдуулжээ.   

Хятадын Комунист намын Төв хорооны Улс төр, хууль эрх зүйн хороо нэг жилийн дараа дахин шалгалтын комисс байгуулсан бөгөөд Ардын дээд прокурорын газар, НАХЯ, Хууль зүйн яамтай хамтран хорих ангид гарсан халдварын дэгдэлтийг нарийвчлан судлуулахаар Шаньдун мужийн Рэн Чөн хорих анги руу явуулжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Хубэй мужийн Ухань хотын эмэгтэйчүүдийн хорих ангид коронавирусийн халдвар авсан 230, тус мужийн Ша Ян Хан Жин хорих ангид 41 /мөн сэжигтэй 9/, тус мужийн насанд хүрээгүйчүүдийн хорих ангид сэжигтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн Шаньдун мужийн Рэн чөн хорих ангид коронавирусийн халдвар авсан 200 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 207 болжээ. Түүнээс гадна Жөзянь мужийн Ши Ли Фөн хорих ангид шинээр халдвар авсан 29 тохиолдол бүртгэгдэж, нийт 36 болжээ.

Шаньдун болон Жөзянь мужийн хорих ангиудад гараад буй халдварыг хүмүүжигч бус хорих ангийн ажилтнаас тархсан байх магадлалтай гэж үзэж байгаа талаар Хятадын зарим хэвлэлд бичжээ.

Рэн Чөн хорих ангийн тухайд тус хорих ангийн нэгэн ажилтан өнгөрсөн сарын 30-ны өдрөөс энэ сарын 6-ны өдрийг хүртэл амрахдаа өндөр халуурч байсан бөгөөд улмаар энэ сарын 13-ны өдөр коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон байна.

Жөзянь мужийн Ши Ли Фөн хорих ангийн ажилтан 1-р сарын 14-19-ний өдөр Ухань хот руу зорчсон бөгөөд үүнийгээ санаатайгаар нууж нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд дөрвөн өдрийн дараа халдвар авсан нь оношлогдсон талаар Жөзянь мужаас албан ёсоор мэдээлсэн байна.

Хорих ангиудад халдвар гарсан нь тогтоогдсоны дараа тухайн хорих ангиудын бүхий л хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаж, ариутгал хийх зэргээр арга хэмжээ авч байгаа юм байна. 

МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07

Таван шалгуураар нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас нийслэл хотод олгох тээврийн хэрэгслий

2024-11-07

Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт

2024-11-06