11 аймаг Улаанбаатараас ирсэн иргэдийг НЭВТРҮҮЛЭХГҮЙ болохоо мэдэгдээд байна

2021-07-05 479 0

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан зарим аймгууд баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар болон бусад аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Сүхбаатар аймгийн хувьд баяр амралтын өдрүүдээр Улаанбаатар хотоос зайлшгүй шаардлагатай хүнс тээвэр, шатахуун тээвэр, зам барилга, эрүүл мэнд, буяны ажил зэрэг зайлшгүй шаардлагатай иргэдийг АОК-ын зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ.

Хөдөөний хамаатан, садан дээрээ ирэх бол зөвшөөрөхгүй гэж АОК-оос мэдээлжээ.

Архангай аймгийн хувьд зургаадугаар сарын 28-ны өдрөөс улаан түвшинд шилжиж, хот болон сум хоорондын хөдөлгөөнөө бүрэн зогсоогоод байна.

Хэнтий аймгийн хувьд амралт, зугаалгын улирал эхэлж байгаа ч Улаанбаатар болон бусад аймгаас орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан зохицуулалтыг баяр, наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар өчигдрийн/2021.07.4/ АОК-ын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн хувьд долоодугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд баяр наадмын өдрүүдээр Хөвсгөл далайг зорин ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас үргэлжлүүлэн сунгаж болзошгүй бөгөөд судалж байгаа талаар тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

Баянхонгор аймаг Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж буй иргэдийн хөдөлгөөнд аймгийн Онцгой комисс зөвшөөрөл олгох бөгөөд ирсэн иргэдээс Өлзийтийн пост дээр 25,000 төгрөгөөр шинжилгээг /түргэвчилсэн сорил/ авна.

Дорнод аймгийн хувьд долдугаар сарын 10-ныг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан ч цаашид сунгах төлөвтэй байна.

Дорноговь аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх зохицуулалтыг баяр наадмын өдрүүдээр сунгахаар зургаадугаар сарын 30-ны хуралдаанаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймаг Улаанбаатар хот болон халдварын тархалт бүхий орон нутгаас албан томилолтоор ирэх иргэдийн нэвтрэх хүсэлтийг Улсын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлж байна.

Говьсүмбэр аймгийн хувьд долдугаар сарын 20-ныг хүртэл иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна.

Өвөрхангай аймгийн хувьд Улаанбаатар хотоос болон бусад аймаг, орон нутгаас ирэх дотоод, гадаадын аялагчид, иргэдийг 7 дугаар сарын 1-нээс 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл хүлээж авахгүй байхаа мэдэгдээд байна.

Мөн Дархан-Уул аймгийн онцгой комиссоос 7-р сарын 5-25-ны хооронд нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлээд байсан бол шийдвэрээ цуцалсан байна.

Тодруулбал, долдугаар сарын 9-нөөс эхлэн Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээхээр болжээ.

Эдгээрээс гадна тодорхой сумдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна:

  1. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод,  Баян-Агт, Сайхан, Баяннуур
  2. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
  3. Ховд аймгийн 2 сум буюу Б Манхан, Алтай
  4. Дундговь аймгийн  10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
  5. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу   Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар
  6. Увс аймгийн 7 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь
  7. Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
  8. Завхан аймгийн 9 сум буюу Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07

Таван шалгуураар нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас нийслэл хотод олгох тээврийн хэрэгслий

2024-11-07

Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт

2024-11-06