С.Эрдэнийг долдугаар сарын 9-ний дотор АН-ын даргаас огцрох шаардлагыг хүргүүллээ

2021-07-05 448 0

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Засгийн газар цар тахлын хуулийн дагуу 4.8 их наяд төгрөгийн зардал гаргасан. Маш том эрх мэдлийг өөртөө авсан. Мөн түүнчлэн 3.7 их наяд төгрөгийн хэтрэлтийг төсөв баталлаа. Нийт 8.5 их наяд төгрөгийг КОВИД-19-ийн эсрэг зарцуулсан боловч үр дүнгээ өгсөнгүй.

Цар тахлаар олон хүн нас барж байгаад гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ардчилсан наымн гишүүдийн 100 мянган гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг 9 дүүрэг буюу нийт 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлж байгаа. Одоогоор 21 мянган хүний гарын үсэг цуглаад байна. 

Цугласан гарын үсгийн хүрээнд дараах шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. АН-ын их хурлыг энэ оны наймдугаар сарын дотор зохион байгуулах шийдвэрийг Долдугаар сарын 7-ны дотор гаргаж, АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрохыг шаардаж байна. Цаашид бид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ. 

Хууль зүйн сайд асан, Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин “Эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан иргэний өмнөөс уучлал гуйх биш харин ч түүнийг доромжилж байна. Ийм нийгэм байж болохгүй.

Энэ цар тахал гэнэт гарч ирээгүй. Жил хагас дэлхий нийтээр зарлагдаж байж манай улсад орж ирсэн. Гэтэл манай Засгийн газар бэлтгэлтэй байж чадсангүй. Ардчилсан нам энэ хүнд байдалд сөрөг хүчин байж зөвд ташуур, бурууд хатуу байж ажиллах ёстой. 

С.Эрдэнэ дарга хоёр сонгуулийн дараах ялагдал, гишүүдийн болохгүй байна гэсэн хүсэлтийг үндэслэж, Их хурлаа зарлаж, ажлаа өгөх нь улстөрчийн хувьд хариуцлагатай явдал болно” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үргэлжлүүлэн “Монголд үнэхээр хариуцлага гэдэг зүйл алга болсон байна. Авлига гаарч байна. Манай намд ч ийм үзэгдэл гарч байна.

С.Эрдэнэ ийм ичих булчирхайгүй байж болохгүй. Итгэл үнэмшлээрээ нэгдсэн намын гишүүдийг үл хүндэтгэж, тамга тэмдэгтэй зууралдаад байж болохгүй” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.Бадарч: Монгол наадам, монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай

Энэ жилийн баяр наадмын түрүү бөх болсон М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ны

2023-09-28

М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, цолны даваанд түүнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгоно

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхи

2023-09-27

Ж.Ганбаатар: Манай улс шатахууны хоригт орсон эсэх нь ойрын хоёр хоногт тодорхой болно

Нийгмийн сүлжээнд цацагдаад буй "ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс ху

2023-09-22