УЯАЧИД: Дайны жилүүдэд ч гэсэн наадмаа хийсээр ирсэн

2021-07-02 897 0

УОК өчигдөр хуралдаж, улсын наадмыг бүтэн жилээр хойшуулах санал гаргасан. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийднэ.

Тэгвэл уяачид улсын наадмыг хойшлуулахыг эсэргүүцэн өнөө өглөө Сүхбаатарын талбай дээр морьтой жагслаа.

Тэд “Уяачид бас хүн юм аа. Монголын дархлаа бол монгол наадам юм. Дайны жилүүдэд ч гэсэн наадмаа хийсээр ирсэн. Дэлхий даяар бүх уралдаан, тэмцээнээ явуулж байна. Наадам болохгүй бол аймаг, сум бүр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ.

Морин спорт уяачдын холбоо энд уриалж, дуудаагүй. Тэвчээр нь алдагдаж өөрсдөө цугларсан байна.

Уяачид бид эмх замбараагүй байдлыг бий болгохыг хүсэхгүй байна, долдугаар сарын 1-ийг давтахыг хүсэхгүй байна. Бидний хөдөлгөөнийг аливаа улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг хүсэж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10