Ж.Энхбат: 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлсэн, хүлээж авахгүй бол автал нь НЗДТГ-ын гадаа суулт зарлана

2021-07-01 1101 0

Нийслэлийн төсвөөс цахим наадамд зарцуулах гэж буй 2.5 тэрбум төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулах шаардлагыг иргэн Ж.Энхбат, Д.Баянмөнх нар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүллээ. Тэд 72 цагийн хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд хүлээж авахгүй бол автал нь НЗДТГ-ын гадаа суулт зарлахаа мэдэгдсэн юм.

Иргэн Ж.Энхбат: “Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал нь эрүүл мэндийн салбарт байтал цар тахлын энэ үед усан оргилуурыг дахин 3.7 тэрбум төгрөгөөр тохижуулах гэж байна. Мөн алслагдсан 3 дүүрэгт 35 тэрбумаар соёлын ордон барихаас иргэдийн амь нас, эм тариа нь чухал.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Өнөөдөр юун мастер төлөвлөгөө вэ, энэ цагаа олсон ажил биш.

Энэ мэт шаардлагагүй ажлуудыг цуцалбал 44 тэрбум төгрөгийг төсвөөс хэмнэх нь. Ингэснээр 172 өрхийн эмнэлэгт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг авахад хангалттай мөнгө. Энэ мөнгөөр 40 ширхэг уушиг орлуулагч ECMO аппарат авах нь”.

Иргэн Д.Баянмөнх: “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хоёр сараар сунгачихаад яагаад нийслэлийн 2.5 тэрбум төгрөгөөр наадам хийх гээд байгааг ойлгохгүй байна. Тэвчиж болох зардлаа цар тахлын эсрэг зарцуулах шаардлагыг Хотын даргад хүргүүлээд байна”.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02