Д.Сосорбарам: Юун наадам, Хүн амьд байх л чухал шүү

2021-06-29 856 0

Өнгөрсөн 2013, 2014 онд улсын их баяр наадмын нээлтийн найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр “Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдэлнэ.

Уг нь найруулагч дүү Н.Наранбаатар, Г.Цоггэрэл хоёрт утасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү. Хэзээ ч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү. Үндсэн хуулиар олгогдсон амьд байх, амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчид ээ. Ингэж л зөвлөх байна даа. Бод. Тунгаа. Сайтар эргэцүүл. Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү. Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа. Би ийм л хүн. Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи, биеэ гамна, хайрла гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихье. Цаг бүх талаар цөвүүн байна. Урт удаан жил туурвихаа л бод. Аав ээж, амраг хань, алагхан үрсээ хайрла аа. Бас ахиад хэлье өөрийгөө хайрла” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10