Төв талбайд “Гашуудал” зарласан бизнес эрхлэгчид тэмцлийн өөр хэлбэрийг сонгохоо мэдэгдэв

2021-06-28 1053 0

Үйлчилгээний бизнес эрхлэгчдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд хүн хоорондын зай барьж, ААН-үүдээ ялгаварлан гадуурхахгүй нээхийг шаардаж, “Гашуудал гацалт”  флашмобыг зохион байгууллаа. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх долоо хоногоос тайван бус жагсаалын хэлбэрт шилжинэ гэв.  ААН-үүдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдэд, 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэх хүсэлтээ удаа дараа хүргүүлээд байгаа билээ.

Комедиан  Д.Амартүвшин “Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүгд гацсан тул бид гашуудал зарлаж байна. Бид үүнээс илүү тэвчихгүй нь.

Дарга нар наадам хийдэг, дарга нар жагсаж болдог харин иргэд хоригддог юм байна.

Биднийг нэг жил зургаан сар хааж, хорьсон. Бид ажлаа эхэлмээр байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол эсрэгээрээ тайван бус жагсаал хийнэ. Ямар ч утгагүй хөл хориог бид нар маш их тэвчлээ” гэлээ.

Өнөөдөр төв талбай дээр ирж, флашмобд оролцсон бизнес эрхлэгчдийн сэтгэгдлээс хүргэж байна:

-Бүгдийг нь эрх тэгш нээхийг шаардаж байна. Баар, караоекэ гэхээр хар бараан зүйл байдаг гэх ойлголтыг төрөөс нь олон нийтэд өгөөд байдаг. Зоогийн газруудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ” нь зөвхөн ААН-үүдийг яаж торгох уу, яаж хаалгыг нь бариулах уу гэсэн заалттай байна гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Гэрээ гэдэг нь хоёр талтай байх ёстой боловч төр зөвхөн өөртөө ашигтай заалтуудыг тусгасан байна.

-Манай байгууллагын хувьд 10 ажилтантай, тэднийхээ нийгмийн даатгалыг, улсдаа татвараа ч тогтмол төлсөөр ирсэн. Одоо үнэхээр зарах, барих ч зүйлгүй боллоо. Жилийн 18 хувийн хүү төлөхөд үнэхээр хэцүү байна. Би бүх банкны эдийн засагч нартай уулзсан, тэр гурван хувийн зээл нь бидэнд олдохгүй байна. Орлого тасарсан тул зээлд хамрагдах боломжгүй гэж байна. Танил талтай бол л тэр зээл нь олдох юм шиг байна лээ.

-Бид халамж, тусламж гуйгаагүй. Ажлаа хиймээр байна.

Өр ширэндээ баригдаж байна, машин тэргээ зарж байж өрөө зарж байна. Цагтаа боломжийн амьдралтай байсан бол одоо ядуугийн ядуу болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06