МУГЖ, цэргийн хурандаа Н.Чулуунхүү тэнгэрт дэвшжээ

2021-06-27 1201 0

МУГЖ, хөгжмийн зохиолч, дуучин, цэргийн хурандаа Нанзадын Чулуунхүү тэнгэрт дэвшжээ.

“Ээжийн бор аяга”, “Зуу наслаарай ээжээ”, “Эр хоёр загал” зэрэг үзэгч сонсогчдын сэтгэлд хүрсэн олон арван бүтээлээрээ Монголын урлагт сор болж явсан тэрээр 1964 онд анх Цэргийн дуу бүжгийн чуулганаас урлагийн гараагаа эхэлсэн байдаг. Дунд сургуульд байхын дуулах авьяастай жаахан хүү цангинасан хоолойгоор “Цомбон туурайтай хүрэн” нэртэй уртын дуу дуулдаг, сургуулийн концерт, сум, аймгийн чанартай урлагийн үзлэгт байнга түрүүлдэг байсан гэдэг. Бага, дунд сургуулиа төгсөөд, 1964 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж, малын эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн ч хоёр сарын дараа цэргийн албанд морджээ.

Тэрбээр цэргийн амьдралаа ч дуун дунд өнгөрүүлсэн түүхтэй. Дуулж явсаар хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Б.Шарав, С.Билэгжаргал, Л.Мөрдорж нартай дотно найзууд болж, ая зохиож эхэлжээ. Анх ая хийсэн шүлэг нь “Настан буурал эмээ” хэмээх ардын дуу мэт болсон бүтээл юм.

“Насны хань”, “Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан” зэрэг дуунд дуртай бүхний аялж явдаг олон зуун дууг амилуулсан тэрээр дуучин Дэлгэрмөрөнгийн хамт “Хуур минь хуур минь эгшиглээрэй” уран бүтээлээ наадмаар сонсогчдодоо хүргэхээр ажиллаж байжээ. Түүний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03