Улиас модонд тариа хийх ажил 50 хувьтай явж байна

2021-06-27 972 0

Улиас модны унгарилыг бууруулах ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна.

Энэ жил нийтийн эзэмшлийн 104 байршлын 2500 ширхэг улиасанд Олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан эм улиасыг тарих ажил хуваарийн дагуу энэ сарын 23-аас эхлэн сонгосон байршлуудад хийж эхлээд байна.

Одоогийн байдлаар нийт 20 байршлын 438 эм улиасанд 1286 ширхэг тариа хийгдээд байна.

Тариаг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилээсээ 90 хувь хүртэл хувиар буурч дахиж унгарил гарахгүй давуу талтай юм.

Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу Хяналтын төрийн бус байгууллагын ногоон байгууламжийн мэргэжилтнүүд Улаанбаатар хот дахь бүх улиас модны хүйсийн судалгааг хийж, хотын төвийн болон суурьшил ихтэй бүсийн унгарил их гаргадаг залуу 2500 ширхэг улиас модыг сонгон авч ийнхүү зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10