Г.Цоггэрэл: Ноднингийн наадмаас шал өөр болно, нээлт, хаалтад 850 сая төгрөг зарцуулна

2021-06-25 867 0

Улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ. Соёлын дэд сайд энэ үеэр дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Энэ жилийн цахим наадмыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтарч найруулах нь хэвээрээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ой болон Үндэсний их баяр наадам бол тусдаа асуудал. Тэгэхээр баяр наадмыг 10 тэрбумаар тэмдэглэх гэж байна гэж ярих нь өрөөсгөл ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхээ больж, түүнээс хэмнэгдсэн зардлыг коронавирусийн эсрэг тэмцэх тэмцэлд зарцуулах шийдвэр хэвээрээ. Үүнийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.

Үндэсний их баярыг цахимаар зохион байгуулахад өмнөх жилүүдийн адил наадмын нээлт, хаалтын арга хэмжээ болно.

Урьдчилж дуу, бичлэг хийж, монтажлах гээд нэмэгдэл ажил их. Өмнөх жилүүдийн төсвийн жишгийг дагаж, төсвийг хэтрүүлэхгүйгээр зохион байгуулна” гэсэн юм.

Цахим наадамд нийт 250 уран бүтээлч, 100 цэрэг оролцох төсөөлөлтэй байна гэж цахим наадмын найруулагчдын нэг болох Г.Цоггэрэл мэдээллээ.

Мөн тэрбээр “Ноднингийн наадмаас шал өөр болно, давтагдахгүй гэсэн юм. Энэ жил “Нарны домог” гэдэг концепцыг барьж байгаа. Эвтэй бол хүчтэй, бие биенээ хүндэтгэх санааг түгээнэ. Яг ямар байх талаар илүү яримааргүй байна. Срюприз байвал гоё байх болно.

2018 онд наадмын нээлт 600 сая байсан, 2019 онд 600 сая байсан бол одоо наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөг зарцуулна. 

Үүнд өдөр болгон маск, бээлий болон уран бүтээлчдийн дархлааг дэмжих чанартай хоолыг өгөх зэрэг багтсан. Мөн үүнд төмрийн үнэ нэмэгдсэн нь ч нөлөөлсөн. Иргэдийн сэтгэл санааг өргөхийн тулд л цахим наадмыг зохион байгуулж байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20